Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх 576 зөвшөөрөл олгоно
Чихэнд чимэгтэй
2025-07-02
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх нийт 576 зөвшөөрөл олгохоор баталжээ. Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг service.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системээр өчигдрөөс эхлэн хүлээж авч байна. Хүй долоон худагт Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж, Төв цэнгэлдэх хүрээлэнд Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргах боломжтой. Худалдаа эрхлэх хүсэлтийг хариуцсан дүүрэг болон "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв хүлээн авч, энэ сарын 4-5-ны өдрийн дотор хянаж баталгаажуулна. Харин нийслэлийн холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлагыг хангуулан хяналт тавих ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.