“The Hu” хамтлагийн тоглолт Увс аймагт долоодугаар сарын 31-нд болно
Чихэнд чимэгтэй
2025-07-01
Дэлхий тойрсон аялан тоглолт хийж яваа “The HU” хамтлаг эх орондоо хоёр дахь удаагаа, тэр дундаа баруун аймагт тоглохоор болсон билээ. Энэ удаа тус хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулах албан ёсны эрхийг Монголын “Өнгүр буурч” компани өнгөрсөн сард АНУ-ын “WLVS” энтертэйнмент компаниас авсан юм. Тоглолт хэзээ, хаана болох нь тодорхойгүй байсан бол Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар буюу долоодугаар сарын 31-нд Улаангом хотын төв талбайд зохион байгуулахаар болсныг “Өнгүр буурч” компани өнөөдөр зарлалаа. Компанийн захирал Д.Одгэрэл цахим хуудсандаа "Өнгөрсөн онд эх орондоо анх удаа тоглосон тус хамтлагийн тоглолтыг энэ жил анх удаа орон нутагт авчирч, монгол үзэгчид төдийгүй ОХУ, Казахстан, Халимаг, Тува, Шинжаан, Өвөр Монголын үзэгчдэд ойртуулна" хэмээн өнгөрсөн сард бичиж байсан юм. Тоглолтыг "Jangar Entertaiment Event" компани хамтран зохион байгуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.