Ёкозүна Хоошёорюү зүүн, Ооносато баруун жигүүрийг тэргүүлнэ
Чихэнд чимэгтэй
2025-07-01
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё долоодугаар сарын 13-27-нд болно. Японы сүмо бөхийн холбоо тэмцээний банцүкэ буюу бөхчүүдийн эрэмбийг өчигдөр зарласныг үзвэл ирэх башёд зүүн жигүүрийг ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, барууныг шинэ аварга Ооносато тэргүүлэн барилдахаар болжээ. Тэдний дараа оозэки Котозакүра зүүн жигүүрээс барилдах бол Киришима Б.Лхагвасүрэн баруун жигүүрийн хоёрдугаарт сэкивакэ цолтой эрэмбэлэгдэв. Харин Оошома П.Дэлгэрбаяр энэ сард анх удаа комүсүби цолонд хүрч байгаа бол Оонокацү Б.Чойжилсүрэн мөн эрэмбэ дээшилж зүүний маэгаширагийн гурваас барилдахаар болжээ. Монголын бөхчүүдээс дээд зиндаанд Тамаваши Б.Мөнх-Оргил барууны маэгаширагийн дөрвөөс, Чиёошома Г.Мөнхсайхан есөөс барилдана. Шинэ ёкозүна Ооносато Нагоя башёд түрүүлэх зорилго тавьснаа хэвлэлд ярьсан бөгөөд сүүлийн 30 аваргын ердөө тав нь ёкозүна цолтой барилдсан анхны башёдоо түрүүлсэн түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.