Хятад улс сарнаас авчирсан хөрсний дээжээ НҮБ-ын байранд үзүүлж байна
Анд нөхдийн мэдээ
2025-06-27
Хятадын “Chang'e-5”, “Chang'e-6” аппаратын сарны наад болон цаад талаас авчирсан хөрсний дээжийг Вена хот дахь НҮБ-ын төв байрны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр тавилаа. Венад болж буй НҮБ-ын Сансрыг энх тайвнаар ашиглах тухай 68 дугаар чуулганыг тохиолдуулан Хятадын үндэсний сансрын газар, НҮБ дэх Хятадын суурин төлөөлөгч хамтран "Хятадын сарны судалгаа сүүлийн 20 жилд" сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Хятадын эрдэмтэд 2022 онд саран дээрээс “Chang’e-5” хөлгийн авчирсан дээжид 50 гаруй төрлийн судалгаа хийж гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн билээ. Тус хөлгийг 2020 оны 11 дүгээр сард хөөргөсөн бөгөөд саран дээр 23 хоног байрлаж 1731 грамм хөрс, чулууны дээж авчирсан юм. Харин “Chang'e 6” аппарат одоогоос яг нэг жилийн өмнө сарны цаад талд 49 цаг байж дээж цуглуулаад эх дэлхийдээ буцаж ирсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.