Улаанбаатар хотын шүтлэгт дөрвөн уулыг нэгэн зэрэг тахиж байна
Чихэнд чимэгтэй
2025-06-27
“Хүрээ цам-Даншиг 2025” наадам өнөөдөр Улаанбаатар хотын тахилгат дөрвөн хайрханы тахилгаар эхэллээ. Зуны дунд хар морин сарын улаагчин туулай өдөр Чингэлтэй хайрханы Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрханы Зэндмэнь овоо, Сонгинохайрхан уулыг нэгэн зэрэг тахиж буйгаараа уг баяр урьд урьдын жилүүдийнхээс онцлог болж байна. Өнөөдөр мөн Гандантэгчэнлин хийд, нийслэлийн нийт Бурханы шашны сүм хийд, лам хуврагууд өнөө жил Нийслэлийн иргэдийн баяр хэмээн тэмдэглэж буй Даншиг наадамд зориулан Манал, Цэнд, Цагаан шүхэрт, Жанлавцогзол номуудыг хурж байгаа юм. Даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин соёлын томоохон баяр билээ. Харин нийслэлийг тойрсон дөрвөн уулыг эртнээс “Төр, хот, ард иргэдийн түшиг тулгуур” хэмээн үзэж ирсэн юм.
Зураг дээр: Зураач С.Гансүхийн Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх уулуудын савдагуудыг дүрсэлсэн ”Хүрээ дөрвөн уул” бүтээл.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.