images

92 настай хятад эмэгтэй гар дээрээ 200 суниадаг

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-12


   Хятадын иргэн, эдүгээ 92 настай Ли Мо хэмээх эмэгтэй Хунань мужийн Жанхуа тойрогт болсон яо үндэстний баярт оролцохдоо, урт насалж буй нууцаасаа хуваалцжээ. Тэрбээр өдөрт 200 удаа гар дээр суниадаг бөгөөд дасгал хөдөлгөөн хийсний ачаар бие эрүүл, ухаан саруул урт насалж буйгаа онцлон хэлсэн байна. Түүний өдөр тутмын амьдралтай танилцахаар сэтгүүлчид гэрт нь очиход тэдний нүдэн дээр 200 удаа суниагаад зогсохгүй гэдэсний таталт 100 удаа хийжээ. Тэрбээр орой болгон халуун усанд хөлөө дүрж, иллэг хийдэг гэх бөгөөд энэ нь үе мөч, цусны эргэлтэд сайнаар нөлөөлдөг гэдгийг хэлсэн байна. Бас дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж эхэлснээс хойш цагаан үс нь хар болж эхэлсэн гэнэ. Ли Мо 1959 онд Хунань мужийн Чанша хотын их сургууль төгсөөд цэцэрлэгийн багшаар насаараа ажиллажээ. Түүнийг сурвалжилсан сэтгүүлч бүсгүй цахим хуудсандаа эмээгийн зургийг нийтлээд “Би 29 настай. Гэтэл гар дээрээ 10 удаа ч суниаж чадахгүй байгаадаа ичиж үхэх нь” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.