Даншиг наадмыг энэ жил нийслэлийн иргэдийн баяр болгоно
Чихэнд чимэгтэй
2025-06-10
Улаанбаатар хот, Гандантэгчэнлин хийдийн хамтран зохион байгуулдаг “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин, соёлын наадмыг энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулахаар боллоо. Энэ сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох наадам Улаанбаатар хотын тахилгат дөрвөн уул болох Богд уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор эхэлнэ. Улмаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм. Мөн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, тосон балин урлах тэмцээн зохиогдох бөгөөд Даншигийн цуваа, Сүнчой айлдвар, Очирваанийн тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагай болон сур харваа зохион байгуулдаг уламжлалтай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.