Монгол, Энэтхэгийн цэргүүдийн “Нүүдэлчин заан 2025” хамтарсан сургуулилалт Улаанбаатарт болж байна
Чихэнд чимэгтэй
2025-06-09
Монгол, Энэтхэг улсын цэргүүдийн хооронд жил бүр болдог “Нүүдэлчин заан” хамтарсан сургуулилалт Улаанбаатар хотноо Тусгай хүчний сургалтын төвд болж байна. Энэ жил 17 дахь жилдээ, НҮБ-ын мандатын дагуу хагас хот болон уулархаг газар нутагт терроризмтой тэмцэх, мэргэн буудах, кибер аюулгүй байдлыг хамгаалах зэрэг бэлтгэл хийж байгаа юм. Сургуулилалт тавдугаар сарын 31-нд эхэлсэн бол зургаадугаар сарын 13-нд дуусна. Энэхүү сургуулилалтыг Монгол, Энэтхэг улсад жил бүр ээлжлэн зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 2024 оны долоодугаар сард Энэтхэгийн Мегалая мужийн Умрой хотод хамтарсан сургалт болсон юм. Хоёр улсын армийн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлж, батлан хамгаалах салбарын тогтвортой харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг уг сургалтад энэ жил Энэтхэгийн талаас цэргийн 45 алба хаагч иржээ. Монголоос тусгай хүчний 150 ангийн төлөөлөл болох мөн тооны цэргүүд сургуулилалтад хамрагдаж байгаа аж. Сонирхуулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.