images

Хакүхо М.Даваажаргалын хэвлэлийн бага хурал өнөөдөр болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-09


   Японы сүмо бөхийн холбооны Захирлуудын зөвлөлөөс Хакүхо М.Даваажаргалын халагдах өргөдлийг хүлээн авснаа өнгөрөгч долоо хоногт зарласан билээ. Харин М.Даваажаргал тэр үед аав Д.Мөнхбатынхаа дурсгалд зориулан урлуулсан хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнд нээхээр Монголд байсан тул долоо хоногийн дараа буюу өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээ зарласан юм. Ийнхүү сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн их аваргын Японы сүмогийн холбоонд ажиллах сүүлийн өдөр өнөөдөр болж байна. Ингэснээр сүүлийн хэдэн жилд зодог тайлж дэвжээний багш болсон 10 их аваргаас ердөө дөрөв нь тус холбоонд үлдэж байгаа талаар “The Japan Times” сонин мэдээллээ. Мөн энэ явдал бусад аварга Сүмогийн холбооноос гарсантай зүйрлэшгүй том явдал болж байгааг тус сонин онцолжээ. Учир нь, Хакүхогийн тогтоосон дээд амжилтуудаас гадна түүний нэрэмжит “Хакүхо Цом” тэмцээн нь сүүлийн арван жилд дэлхий дахины бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын дундах хамгийн чухал сүмогийн тэмцээн болсон байна. Жишээ нь, тавдугаар сард ёкозүна болсон Ооносатод “Хакүхо Цом” тэмцээн маш чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрбээр одоогоос есөн жилийн өмнө 2016 онд тус тэмцээнд оролцон ахлах ангийнхны ангилалд түрүүлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.