Холливүүдийн жүжигчин Роберт Де Ниро хожуу төрсөн охиныхоо тухай ярив
Анд нөхдийн мэдээ
2025-06-09
Холливүүдийн ахмад жүжигчин, эдүгээ 82 настай Роберт Де Ниро Америкийн CBS телевизийн "Entertainment Tonight" нэвтрүүлэгт оролцож, хүүхдүүдээ хэрхэн асарч, хүмүүжүүлдэг талаараа ярьж, зөвлөгөө өгсөн байна. Тэрбээр "Хүүхэд чинь айхтар хорлонтой зүйл хийхгүй л бол тэднийг ямар нэгэн болзол, нөхцөлгүйгээр байнга дэмжих хэрэгтэй" гэжээ. Де Ниро нь 2023 оны дөрөвдүгээр сард ная хүрсэн хожуу насандаа охинтой болсон бөгөөд охиныхоо ээж, 45 Тиффани Чентэй эдүгээ хамт амьдарч байна. Хэнз охиныхоо тухайд "Тэр бол миний баяр баясгалан. Охин минь одоо хоёр настай, өдөр, цагаар өсч байна" гэжээ. Улмаар хүүхдүүдээ өсгөхдөө байнга гар бие оролцож, анхаарал халамж тавьдаг тухайгаа хэлсэн байна. Тэрбээр дөрвөн эхнэрээс төрсөн нийт долоон хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь 57 настай бол хамгийн бага охин нь дөнгөж хоёр нас хүрсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.