Хүүхдийн спортын наадамд гурван жил дэд байр эзэлсэн Орхон аймаг энэ жил цом өргөлөө
Чихэнд чимэгтэй
2025-06-06
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын шигшээ шат өнгөрсөн сарын 26-нд эхэлж, 21 аймаг, есөн дүүргийн нийт 6120 тамирчин 31 спортын төрлөөр болж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Энэ наадамд Орхон аймаг 15 алт, 15 мөнгө, 25 хүрэл нийт 55 медальтайгаар тэргүүн байр эзэлж, аваргын цом өргөв. Энэ жил тус аймгаас 306 хүүхэд 50 гаруй дасгалжуулагчтайгаар спортын 29 төрлөөр өрсөлджээ. Монголын хүүхдийн спортын зуны их наадамд Орхон аймгаас 2015 онд спортын 20 төрлөөр 200 хүүхэд, 2019 онд 18 төрлөөр 243 хүүхэд, 2023 онд 20 төрлөөр 217 хүүхэд тус тус оролцож, бүгдэд нь багийн дүнгээр дэд байр эзэлж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.