Богд ууланд шавж устгал эхэллээ
Чихэнд чимэгтэй
2025-06-04
Богд уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавж устгах ажил өчигдөр эхэллээ. Ингэхдээ ойн хортон гэгддэг шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийг зориулалтын онгоцоор химийн бодисоор шүршиж устгах аж. Мөн модонд үүрлэсэн өндөгийг хусаж цуглуулах, гэрлэн урхи тавих аргуудыг ашиглах юм. Богд уулын Хүүш, Чандмань, Зайсан, Хүрхрээ, Хүрэл тогоот, Төрхурах, Шажинхурах зэрэг амуудад хортон шавж хэт олширч байгаа учраас устгал хийж байх хугацаанд тухайн бүсэд 14 хоногийн турш аялахгүй, алхахгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулав. Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн сангийн 2000 га талбайд ойн хөнөөлт шавжийг устгаж эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.