images

Австрийн судлаачид морин хуур, цуур хөгжим судална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-27


      Монгол улсын консерватори, Австрийн Вена хотын хөгжмийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Австрийн ерөнхий сайд манай улсад айлчилж олон талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны нэг нь энэ юм. Австрийн хөгжмийн сургууль нь 1957 оноос В.Моцарт, Ф.Шуберт, А.Берг, Р.Штраус нарын хөгжмийн бүтээлүүдийг албан ёсоор сургалтдаа нэвтрүүлснээрээ онцлог. Тэгвэл манай улстай тогтоосон хамтын ажиллагаагаар сонгодог хөгжмийн багш, оюутан, хөгжмийн зохиолчдын бүтээлийг солилцох, хамтарсан бүтээл туурвих, эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал зохион байгуулахын зэрэгцээ Австрийн хөгжим судлалын эрдэмтэн Марко Кёлбл тэргүүтэй судлаачид морин хуур, цуур зэрэг монгол угсаатны хөгжмийн судлалын төсөл хэрэгжүүлнэ. Мөн монгол үндэсний болон шинэ хөгжмийн бүтээлүүдийг сурталчлах, манай үндэсний хөгжмийн бүтээлийн эмхэтгэл, ноот зэргийг Венагийн хөгжмийн их сургуульд хүргүүлэн хөгжмийн алдартнуудаар тоглуулах боломжтой болж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.