images

Дарьганга уртын дууны наадмын "Гран-При" хүртсэн О.Анхчимэг 20 сая төгрөгөөр шагнуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-26


  Дарьганга уртын дууны олон улсын наадам өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо гурван төрлөөр болж өндөрлөлөө. Мэргэжлийн дуулаачдын төрөлд "Гран-При" шагналыг "Улаанбаатар" театрын дуучин О.Анхчимэг хүртэж 20 сая төгрөгөөр шагнуулсан бол тэргүүн байранд Т.Баянжаргал, дэд байранд Д.Эрдэнэсувд, гуравдугаар байранд Г.Баасансүрэн, тусгай байранд Ц.Түмэнжаргал шалгарчээ. Харин ардын авьяастан буюу сонирхогчдын төрөлд "Гран-При" шагналыг Б.Отгонжаргал хүртэж, тэргүүн байрыг Н.Цэцэгсүрэн, дэд байрыг Ц.Эрдэнэбаяр, гуравдугаар байрыг Р.Мөнхбаяр, тусгай байрыг Х.Цэцэнням, Б.Шийрэвмаа нар эзэлсэн байна. Морин хуурчдын төрөлд тэргүүн байранд Б.Баттулга, дэд байранд Н.Түвшинжаргал, гуравдугаар байранд "Жаахан шарга" театрын морин хуурч Э.Ариунболд, тусгай байранд А.Маргад тус тус шалгарлаа. Энэ жил анх удаа зохион байгуулсан уг наадам шагналын сангаа өндөр тавьжээ. Тухайлбал, мэргэжлийн дуучдын тэргүүн байр 15 сая, дэд байр 10 сая, гуравдугаар байр таван сая, тусгай байр гурван сая төгрөгөөр тус тус шагнажээ. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ "Тэнгэр ээж минь өршөө" дууныхаа хөшөөг нээхийн зэрэгцээ уг наадмыг зохион байгуулахаар төрсөн нутгаа зорьсон билээ. Хоёр өдөр болсон наадамд дөрвөн орны 99 уртын дуучин өрсөлдсөн байна. Наадамд мөн уртын дууны үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын тухай Монгол, Орос, Өмнөд Солонгос, Япон, Хятадын 27 судлаач илтгэл тавьжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.