images

Украин, Орос улс олзны цэргүүдээ солилцов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-26


   Өнгөрсөн 24-ний өдөр Украин, Орос улс тус бүр 307 цэргийн олзлогдогсод солилцсон байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Орост хоригдож байсан Украины 307 цэргийг буцаан авсан тухай мэдэгдээд "Солилцох ажиллагаа үргэлжилнэ гэдэгт найдаж байна" гэв. Улмаар “Бидний зорилго бол Орост хоригдож буй бүх иргэнээ эх орондоо эргүүлэн авах явдал" гэжээ. Тэгвэл ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам “Киевийн дэглэмийн хяналтад байсан Оросын 307 цэргийг буцаан авч, оронд нь Украины 307 цэргийг буцааж өгсөн” гэж мэдэгдсэн байна. Олзноос суллагдсан орос цэргүүд өдгөө Беларусь улсад байгаа бөгөөд шаардлагатай эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцаа авч байгааг дурджээ. Хоёр улс өнгөрсөн 16-ны өдөр Туркийн Истанбул хотноо уулзалт хийж, олзонд байгаа 1000 цэргийг солилцохоор тохиролцсон юм. Үүний дагуу 23-ны өдөр болсон анхны ажиллагаагаар цэргийн албан хаагч болон энгийн иргэн нийлсэн нийт 390 хүнийг солилцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.