Монгол улс Олон улсын нисэх буудлуудын зөвлөлд элсэв
Чихэнд чимэгтэй
2025-05-23
"Чингис хаан" нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хариуцдаг “New Ulaanbaatar International Airport” компани Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-д албан ёсоор элслээ. “Чингис хаан” нисэх буудал өнгөрсөн хоёрдугаар сард энэ зөвлөлийн гишүүн болж байгаагаа зарлаж байв. Тэгвэл тус зөвлөлийн Ази, Номхон далай, Ойрх Дорнодын бүсийн захирал өчигдөр гишүүнчлэлийн гэрчилгээг гардуулан өгсөн бөгөөд ингэснээр манай тал зөвлөлийн гишүүнд хамаарах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, аюулгүй байдлын болон байгаль орчны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй болж байна. Швейцарын Женев хотод төвтэй, 1991 онд байгуулагдсан Олон улсын нисэх буудлуудын зөвлөл нь дэлхийн нисэх буудлуудын эрх ашгийг хамгаалан, үйлчилгээний чанар, стандарт, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг. Мөн засгийн газрууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд одоогоор 170 орны 2181 нисэх буудал тус байгууллагад гишүүнчлэлтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.