images

“Voice” шоуны ялагч Г.Даваадалайгийн оролцсон “Sing! Asia” нэвтрүүлэг өнөөдөр гарч эхэлнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-23


   Ази тивийн хөгжмийн авьяастнуудыг тодруулах зорилготой телевизийн өрсөлдөөнт “Sing! Asia” шоунд Монголын “Voice” шоуны ялагч Г.Даваадалай оролцож байна. Уг нэвтрүүлгийн эхний дугаар Хятадын “Baidu” компанийн эзэмшдэг видео стрийминг үйлчилгээний шилдэг платформ болох iQIYI-ээр өнөөдөр гарч эхэлнэ. Тэмцээнд Монгол, Хятад, Малайз, Тайланд, Япон зэрэг Азийн есөн орны нийт 32 хамтлаг, дуучин оролцож байгаа аж. Оролцогчид дэлхийн шилдэг хөгжмийн мэргэжилтнүүдээр хичээл заалгах бөгөөд тэрхүү менторууд нь Тайванийн поп дуучин Жэфф Чан, Британийн дуучин, дуу зохиогч Жэсси Жэй, Хятадын поп дуучин Жэйн Жан, Малайзын дуучин, дуу зохиогч Акора Чин нар юм. “Sing! Asia” нэвтрүүлэг нь хөгжмөөр дамжуулан Азийн янз бүрийн соёлыг харуулах зорилготой гэнэ. Нэвтрүүлгийн зургийг аяллын том хөлөг онгоц дээр авсан бөгөөд Хятадын Шанхай хотоос аяллаа эхлүүлэн Японы Окинава, Вьетнамын Ха Лон Бэй, Сингапур, Малайзын Кланг, Хонконгоор ороод буцаад Хятадад ирсэн гэнэ. Энэ тэмцээнд оролцож буй залуус бүгд 20-25 настай бөгөөд томоохон шагналын төлөө ширүүн өрсөлджээ. Сонирхуулахад, Г.Даваадалай тайзны нэрээ Дали хэмээн сонгосон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.