Хойд Солонгосын хүндийг өргөгчид ААШТ-ээс 9 алтан медаль хүртжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-20
Хятадын Жяншан хотод өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байр эзэлсэн Хойд Солонгосын баг тамирчдыг эх оронд нь халуун дотноор угтан авсан талаар KCNA агентлаг мэдээллээ. 26 орны 170 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд Хойд Солонгосын эрэгтэй, эмэгтэй дөрвөн хүндийг өргөгч оролцсон бөгөөд есөн алт, гурван мөнгө, нийт 12 медаль хүртсэн байна. Улмаар өнгөрсөн онд Бахрэйнд болсон ДАШТ-ий алтан медальт, эдүгээ 24 настай Сон Гүк Хён нийлбэр дүнгээр 236 килограммыг өргөж Азийн болон дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэмцээнд Хятадын баг 31 алтан медаль хүртэж түрүүлсэн бол Ираны баг таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар гуравдугаар байрт орсон байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Узбекистаны Ташкент хотод болсон ААШТ-д Хойд Солонгосын баг 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд бүгд алтан медаль хүртсэн төдийгүй нийтдээ 32 медаль авснаар тус улсын баг уг тэмцээнд аваргалсан билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Leonard Zhukovsky / Shutterstock
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.