images

Хоошёорюү С.Бямбасүрэн долоо дахь даваагаа авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-19


   Токио хотын Рёогокү ордонд болж буй тавдугаар сарын башёгийн ес дэх өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Дээд зиндаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн барууны маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Ичияамамотогоор давж долоон даваа, хоёр унаатай болов. Харин оозэки Ооносато есөн даваатай тэргүүлсэн хэвээр байна. Монгол бөхчүүдээс сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Такэрүфүжигээр зургаа, Тамаваши Б.Мөнх-Оргил Даиэишогоор гурав, Оошома П.Дэлгэрбаяр Кинбозанаар зургаа, Оонокацү Б.Чойжилсүрэн Эндогоор тав, Тамашохо Э.Энхманлай Каяогоор гурав давлаа. Мөн энэ башёд өнгөтэй барилдаж тэргүүлэгчдийн эгнээнд яваа Японы Хакүохо Шоодайгаар найм давж 50 хувийн амжилт гаргав. Мөн цолоо хадгалахын төлөө барилдаж буй оозэки Котозакүра өнөөдөр Такаяасүгээр зургаа давжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.