Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд хоёр шинэ музей нээлээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-19
Хятад улс Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд өнгөрөгч ням гарагт хоёр шинэ музей нээлээ. Нэг музейг нь Баянголын Монгол өөртөө засах тойргийн Лунтай хотод нээсэн бол нөгөөг нь Лунтайгаас баруун тийш 100 км зайд орших Аксу тойргийн Куча хотод нээсэн байна. Лунтайд нээсэн Баруун бүсийн хилийн командлалын музей нь үзэсгэлэнгийн танхим, галерей бүхий 5120 м/кв талбайтай аж. Музейд шаазан, хүрэл, төмөр сав суулга, торгоор хийсэн 460 гаруй олдворыг дэлгээд байна. Мөн ням гарагт Лунтайд эртний Зоркут хотын археологийн цогцолбор газрыг танилцуулжээ. Жуулчид музей үзэж олдворуудтай танилцаад, дараа нь эртний хотын балгас үзэх боломжийг энд бүрдүүлсэн байна. Харин Куча хотын музей нь 700 гаруй олдвор дэлгэсэн бөгөөд Буддагийн чулуун баримал, эртний Кучагийн улсын үеийн гар бичмэл, цац тэргүүтэй Хятадын гуравдугаар түвшний өвийн хамгаалалтад байдаг 96 бүтээл багтсан аж. Шинжаан-Уйгурын өөртөө засах орон нь 150 музейтэй бөгөөд өнгөрсөн онд 13 сая хүн үзсэний 3.5 сая нь залуу насныхан байсан гэнэ.
Эх сурвалж: "Синьхуа" агентлаг.
Нүүр зурагт: Эртний Зоркут хотын археологийн дурсгалт газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.