images

Азийн таван орны энхийг сахиулагчид инженерийн сургалтад суув

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-19


   НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хүчин зүтгэх Монгол, Камбож, Индонези, Филиппин, Тайланд улсын 28 цэрэг инженерийн зургаан долоо хоногийн сургалтыг дүүргэлээ. Уг сургалтыг Өмнөд Солонгос улс анх удаагаа зохион байгуулсан бөгөөд энхийг сахиулагчдын хамрагдах сургалтын сүүлийнх нь болж байгаа аж. Цэргүүд НҮБ-ын Гурвалсан хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу дөрөвдүгээр сарын 7-нд инженерийн чадвар сайжруулах сургалтад сууж эхлээд өнгөрөгч баасан гарагт дууссан байна. Ингэхдээ экскаватор, газар тэгшлэгч, ухагч зэрэг хүнд машин механизм удирдаж сурсан байна. Мөн дараа жилийн инженерийн сургалтыг Камбожид зохион байгуулахаар төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.