images

Чингэлтэй дүүрэг онцгой байдлын хэлтэс шинэ байртай болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-16


  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс салбар ангийнхаа байрыг шинэчилж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тендер зарлаж, дүүргийн төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн ангийн байр өдгөө 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Тус дүүргийн 12 дугаар хороо хүн амын нягтаршил ихтэй учир гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааг шуурхай хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байжээ. Иймд хагас зоорийн давхар бүхий гурван давхар, тусгай зориулалтын автомашины таван гарааштай, 4.2 метр өргөн, 3.2 метр өндөр хаалгатай барилга барьж буй нь энэ юм. Мөн В блокдоо алба хаагчдын зориулалттай зургаан айлын орон сууц барих аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.