Жүжигчин Жэйми Ли Кертис: "Гоо сайхны мэс засалд орсондоо насан туршдаа харамсаж явна"
Анд нөхдийн мэдээ
2025-05-16
Холливүүдийн нэрт жүжигчин Жэйми Ли Кертис залуу насандаа зүс царай, гадаад төрхөө голж, гоо сайхны мэс засал хийлгэсэндээ одоо болтол харамсдаг тухайгаа ярьсан байна. Тэрбээр CBS телевизийн “60 Minutes” нэвтрүүлэгт оролцохдоо анх учир мэдэхгүй 25 настай байхдаа бусдыг даган дуурайж гоо сайхны мэс засал хийлгэсэн нь амьдралын хамгийн том алдаа байсан гэдгээ илэн далангүй хэлжээ. 1985 онд дэлгэцнээ гарсан "Perfect" киноны зураг авалтын үеэр зураглаач түүнийг нүд нь хавдсан мэт сонин төрхтэй гэж шүүмжилсэнд ихэд ичиж, бас сэтгэлээр унаж, кино зураг дууссаны дараа шууд гоо сайхны хагалгаанд оржээ. Гэвч хагалгаа нь түүний хүсэж байсан шиг болоогүй бөгөөд буруу сонголт хийсэндээ мэс засалд орсны маргааш өдрөөс өнөөдрийг хүртэл харамсаж ирсэн гэнэ. Улмаар эмэгтэйчүүдэд хандан "Эцэг эхээс заяасан царай зүс чинь л хамгийн үзэсгэлэнтэй. Бусдын үгэнд автаж өөрийгөө бүү сүйтгэ. Нэг сүйтгэсэн бол засч залруулах аргагүй” гэсэн байна. Тэрбээр гоо сайхны мэс заслын дараа өвчин намдаагч байнга хэрэглэсээр мансууруулах бодисоос хамааралтай болж донтсон ажээ. Гэвч өөрийгөө хатуу чанга захирсны ачаар 25 жилийн өмнө хар тамхинаас бүрэн салж чадсан байна. Тэрбээр 2023 онд "Everything Everywhere All at Once" киноны дүрээрээ "Оскар"-ын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.