images

АНУ: Нэг эмнэлэгт ажилладаг 14 сувилагч бүгд жирэмсэн болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-16


   АНУ-ын Висконсин мужийн нэгэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасагт ажилладаг 14 сувилагч нэгэн зэрэг жирэмсэн болжээ. USA Today сонины мэдээлснээр Висконсин мужийн “Vincent” эмнэлгийн захиргаа саяхан хэвлэлийн мэдээлэл хийж, Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн 14 сувилагч бүгд жирэмсэлсэн тухай мэдэгджээ. Эдгээр сувилагч нар одоогоор өөрсдийн ажилладаг эмнэлэгтээ мэргэжил нэгт нөхдийнхөө жирэмсний хяналтанд орж, үзлэгт хамрагдаж байна. 14 сувилагчийн эхнийх нь энэ сард, сүүлчийнх нь аравдугаар сард төрөх төлөвтэй байна. Жирэмсэн 14 сувилагчийн 11 нь хамтдаа дурсгалын зураг татуулж баяраа хуваалцжээ. Сувилагчдын дунд “эх баригч мэргэжилтэн” гэж алдаршсан Эшлин Шорт байгаа бөгөөд тэрбээр 2013 оноос хойш тус эмнэлэгт ажиллаж, энэ удаад тав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байгаа аж. Тус эмнэлэгийн захирал Эми Барден "Манай сувилагчдын хувьд гайхалтай сэтгэл хөдөлгөм мөч. Тэдний зарим нь анхны хүүхдээ хүлээж авахаар сэтгэл догдлон байгаа бол зарим нь дөрвөн хүүхдийн ээж болчихсон алдарт эх. Тэднийг амаржихад нь гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсад нь эмнэлэгт чөлөөтэй нэвтэрч, асарч сувилж болно” гэжээ. Нийт 87 ажилтантай тус эмнэлэг сувилагч нараа жирэмсний амралтад гаргахаар бэлтгэж байна. Тус төвийн сувилахуйн менежер Сара Жонсон "Бидэнд төлөвлөгөө бий. Тэдэнд байнгын тусламж үйлчилгээ үзүүлэхэд тусгай баг гаргасан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.