images

Оозэки Ооносато нэг ч өвдөг шороодолгүй башёг тэргүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-15


   Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башёгийн тав дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Энэ удаад ёкозүна цолны болзол хангахаар барилдаж буй оозэки Ооносато одоогоор нэг ч уналгүйгээр башёг тэргүүлж байна. Өдгөө 24 настай Ооносато бол ердөө хоёр жилийн өмнө сүмо барилдаж эхлээд богино хугацаанд дээд зиндаанд дэвшин Эзэн хааны цомыг гурван удаа хүртсэн бөх билээ. Мөн зүүний сэкивакэ Даиэишо, зүүний маэгаширагийн 17 дугаарт эрэмбэтэй Хакүохо, барууны маэгаширагийн 17 дугаарт эрэмбэтэй Нишикиги нар өвдөг шороодолгүй барилдаж байна. Харин ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Оохо, Абид дараалан унасан ч өнөөдөр барууны маэгаширагийн хоёрдугаар бөх Гонояамаг давав. Харин Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Вакактакакагэд унаснаар гурван даваа, хоёр унаатай боллоо. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.