images

"Хүннү Эйр" шинэ онгоцны баяраа Бээжинд хийв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-13


   Монголын агаарын тээврийн "Хүннү Эйр" компани өнгөрсөн сарын 19-нд Бразилын “Embraer” компанийн 132 хүний суудалтай, Е195-Е2 онгоц хүлээн авч, Е190 онгоцтойгоо ээлжлэн хуваарьт нислэг үйлдэж эхэлсэн билээ. Тус компани Ази тивд анх удаа Е195-Е2 онгоцыг ашиглаж буй нь энэ бөгөөд шинэ онгоц хүлээн авсан ёслолын арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр Бээжингийн "Дашин" нисэх онгоцны буудалд хийжээ. Ёслолд Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд, “Embraer” компанийн төлөөлөгчид, "Дашин" нисэх буудлын удирдлага, хил, гаалийн байгууллагын төлөөллүүд оролцож уртын дуу, хөөмий, морин хуурын үзүүлбэр сонирхсон байна. "Хүннү Эйр" компани өнгөрсөн хоёрдугаар сард Е195-Е2 загварын онгоцыг түрээсээр авч ашиглах гэрээ байгуулснаа мэдэгдэж байв. Энэ хөлөг нь нэг удаад дээд тал нь 4800 км нисэх хүчин чадалтай дунд оврын онгоц бөгөөд нислэгийн үеийн болон орчны дуу чимээний түвшин бага буюу 75-80 дБ, ижил төрлийн агаарын хөлгүүдтэй харьцуулахад ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ, шатахуун зарцуулалт 20 хувиар бага ажээ. "Хүннү Эйр" компани 2023 оноос эхлэн Улаанбаатар хотоос Бээжин рүү шууд нислэг үйлдэж байгаа юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.