images

Осака: 12 мянган хүн хөгжимт жагсаал хийж Гиннесийн амжилт тогтоолоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-12


   Японы Осака хотод болж буй үзэсгэлэнгийн үеэр 12269 хүн хөгжимт жагсаал хийж Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Жагсаж явахдаа тэд АНУ-ын үндэсний марш гэгддэг “The Stars and Stripes Forever” хөгжмийг тоглосон байна. Гиннесийн амжилт тогтоох зорилготой уг үзүүлбэр нь нөгөө талаар “Brass Expo 2025” үзэсгэлэнгийн нэг хэсэг байжээ. Жагсаалыг Нара мужийн үлээвэр хөгжмийн хамтлагийн холбооноос зохион байгуулсан бөгөөд Гиннесийн амжилт тогтооход мужийн үлээвэр хөгжмийн хамтлагуудаас гадна бага, дунд, ахлах сургуулийн 300 гаруй хамтлаг оролцсон байна. 12269 хүний цуваа хоёр км үргэлжилжээ. Гиннесийн амжилт тогтоохын тулд жагсаал 400 метрээс урт үргэлжилж, хөгжмөө таван минутаас урт хугацаанд тоглох ёстой байсан бол япончууд арав гаруй минут тоглосон гэнэ. Өмнөх амжилтыг 1997 онд “Brass Expo” үзэсгэлэнгийн үеэр 11157 хүн тоглон тогтоож байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.