images

Монгол сурагч Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалийг авчирлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-12


   Олон улсын олимпиадад амжилт гаргаж буй монгол сурагчдын цуваа үргэлжилсээр байна. Тухайлбал, Саудын Арабын Дахран хотод өчигдөр өндөрлөсөн Азийн физикийн XXV олимпиадад Монголоос оролцсон найман сурагч бүгд медаль хүртжээ. Тэдний зургаа нь хүрэл, нэг нь шагналт байранд шалгарсан бөгөөд нэг нь Монголын анхны мөнгөн медалийг авчирсан байна. Олимпиадад Ази тивийн 30 орны 240 сурагч, 100 орчим багш, дасгалжуулагч оролцсон бол манай сурагчдыг МУИС-ийн багш Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш Г.Зоригт нар ахалж явжээ. Дараа жилийн олимпиад Өмнөд Солонгосын Пусан хотод болохоор товлогдсон байна. Монгол сурагчид өнгөрсөн жил Азийн олимпиадаас хоёр хүрэл медаль хүртэж, хоёр шагналт байранд шалгарч байв.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.