images

Шинэ Пап англи, испани, итали, франц, португал хэлээр чөлөөтэй ярьдаг

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2025-05-09


   Ромын католик шашны тэргүүнээр анх удаа америк хүн сонгогдлоо. Роберт Превос түүхэн дэх 267 дахь пап болж буй бөгөөд XIV Лео хэмээх нэр авав. Пап Лео 1955 оны есдүгээр сарын 14-нд АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн бөгөөд 2015 оноос Перу улсын иргэншил авч, тус улсад олон жил номлогчоор ажллажээ. Тэрбээр Пеннсильваниа мужийн "Вилланова" католик шашны их сургуулийг математикч мэргэжлээр дүүргэж, Чикагогийн католик шашны их сургуульд теологийн магистр, Ромын Томас Аквинийн их сургуульд эрх зүйн докторын зэрэг хамгаалжээ. Англи, испани, итали, франц, португал хэлээр чөлөөтэй ярьдаг тэрбээр энх тайван, эв нэгдэл, ядуурал, цагаачлал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудалд түлхүү анхаарал хандуулна гэдгээ илэрхийлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.