images

Хонконг: Тамхитай орж ирсэн гадаадын жуулчдыг торгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-08


   Хонконг ирэх оноос эхлэн нутаг дэвсгэртээ тамхи нэвтрүүлсэн жуулчдад торгууль ногдуулахаар болжээ. "China Daily" сонины мэдээлснээр, Хонконгийн эрх баригчид тамхидалтыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор "Тамхинаас ангид байх тухай" хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентдаа өргөн бариад байна. Уг төсөлд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тус улсад 19 ширхэгээс дээш тооны тамхитай нэвтэрсэн тохиолдолд 5000 хонконг доллароор торгохоор тусгажээ. Мөн улс орон даяар тамхигүй бүсийн талбайг улам нэмэгдүүлж, нийтийн тээвэр, кино театр, эмнэлэг, цэнгэлдэх хүрээлэн, хоёр ба түүнээс дээш хүн үйлчлүүлж буй олон нийтийн байгууламж зэрэг газарт тамхи татахыг бүрэн хоригложээ. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд 3000 хонконг долларын торгууль ногдуулах аж. Хятадын бусад томоохон хотууд, тухайлбал Шанхай, Макао мөн тамхи татахыг хязгаарласан иймэрхүү журмуудыг шинээр нэвтрүүлж байна. Шанхай хот жуулчид ихээр ирдэг найман том газарт тамхи татахыг хориглосон журам гаргажээ. Макаод автобусны буудал, таксины зогсоолын эргэн тойрны 10 метр зайд тамхи татахыг хориглож, гудамжинд тамхины иш хаясан тохиолдолд 600 юанийн торгууль ногдуудахаар болсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.