images

Загас сайн идвэл урт насална гэжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-05-05


   Их Британийн иргэн Дороти Кэтл 103 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхдээ, өндөр насалсныхаа нууцыг юу гэж хэлсэн талаар “National World” цахим сэтгүүл мэдээлэв. 1922 онд төрсөн Д.Кэтл нарийн боовны газар олон жил ажиллаж хожим хувийн хоолны газраа нээжээ. Нөхөртэйгөө 12 настайдаа анх танилцсан тэрбээр 1942 онд гэрлэж хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд одоо гурван ач, таван зээтэй гэнэ. Өдгөө өндөр настны асрамжийн газар амьдардаг Д.Кэтл төрсөн өдрөө далайн эрэгт тэмдэглэхдээ баярын ширээгээ янз бүрээр шарсан төрөл бүрийн загасаар дүүргүүлсэн байна. Тэрбээр урт насалсныхаа нууцыг ердөө загас байнга идсэнийх гэж үздэг бөгөөд төрсөн өдрийг нь тэмдэглэж өгсөн асрамжийн газрынханд загас аль болох их идэхийг зөвлөжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 109 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн Италийн иргэн Мариа Долорес урт наслахын тулд шоколад сайн идэхийг хүмүүст зөвлөж байв. 

         Гэрэл зургийн эх сурвалж: www.nationalworld.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.