"Тесла" Илон Маскийн залгамжлагчийг хайж эхэлсэн үү?
Анд нөхдийн мэдээ
2025-05-01
Америкийн цахилгаан автомашины “Tesla” компанийн Захирлуудын зөвлөл гүйцэтгэх захирал Илон Маскийн залгамжлагчийн асуудлыг ярилцаж эхэлсэн тухай “Wall Street Journal” сонин мэдээлэв. Зөвлөл нэг сарын өмнөөс эхлэн ийм зорилгоор хэд хэдэн зөвлөх фирмд хандсан гэнэ. И.Маск Засгийн газарт алба хаших болсон цагаас эхлэн компанийн өдөр тутмын үйл ажиллагаа доголдох болсон тул “Tesla” компани ийм алхам хийх болсон байна. И.Маск үүнийг мэдсэн эсэх, мөн компанидаа илүү их цаг зарцуулах, бизнестээ анхаарах анхаарлаа нэмэгдүүлэх түүний амлалт Захирлуудын зөвлөлийн энэ алхамд нөлөөлсөн үгүй нь тодорхойгүй байна гэж тус сонин мэдээлэв. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар “Tesla”-гийн хувьцааны үнэ оны эхнийхээс 25.61 хувиар буурсан байна. Тэрбээр ерөнхийлөгч Д.Трампын хүсэлтээр Засгийн газарт ажиллаж, холбооны агентлагуудын төсвийг эрс багасгаж, үрэлгэн байдлыг зогсоохоор олон цомхотгол хийснийхээ төлөө янз бүрийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Энэ эсэргүүцэл газар авснаар “Tesla” компанийн машины борлуулалт дэлхий даяар огцом буурч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.