Америк, Украин хоёр улс ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурав
Анд нөхдийн мэдээ
2025-05-01
Өчигдөр Америк, Украин хоёр улс дайны дараах Украины сэргээн босголтод оролцох, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалд хамтран хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Дональд Трамп, Владимир Зеленский нарын уулзалт амжилтгүй болсноор тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон хэлэлцээр дахин хийгдэж, ийнхүү эцэслэн байгуулагдсан байна. АНУ-ын Сангийн яам энэ талаар хийсэн мэдэгдэлдээ "Украины сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа" гэж мэдэгдээд "Энэ нь Украины эдийн засгийн сэргэлтийг түргэтгэхэд хоёр орон нягт хамтран ажиллах үндэс суурь бий боллоо” гэсэн байна. Нөгөө талаар Цагаан ордон энэ мэдэгдэлдээ анх удаа “Оросын түрэмгийлэл" гэсэн хэллэгийг албан ёсоор хэрэглэв. Энэ нь дайны буруутны талаар дурдахаас зайлсхийж ирсэн өмнөх хандлагаас өөр байсан тухай мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Энэхүү гэрээнд байгалийн баялаг, тэр дундаа ашигт малтмалын нөөц, газрын тос, байгалийн хийн салбарт АНУ, Украины хамтарсан хөрөнгө оруулалтын бүтцийг бий болгох асуудал багтжээ. Мөн уг гэрээнд Украины атомын цахилгаан станц, түүнчлэн Европын холбоонд элсэх талаар ямар нэгэн хязгаарлалт тусгаагүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.